Элчин сайд М.Игавахара Монгол Улсын ШУА-д зочилж, ном хүлээлгэн өгөв

2024/1/19
1 Монгол Улсын ШУА-ийн тухай танилцуулгыг хүлээн авч сонсож буй Элчин сайд М.Игавахара
2 Санал солилцох үеэр
 1 дүгээр сарын 17-ны өдөр Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Шинжлэх ухааны академид зочилж Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон Дэд ерөнхийлөгч, доктор (Sc.D) Ц.Цэрэндорж, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо, бусад холбогдох судлаач нартай уулзаж санал солилцов. Энэ үеэр ШУА-ийн палеонтологи, түүх, геологи зэрэг салбарт японы судлаач нартай хийж ирсэн хамтарсан судалгаа болон Олон улс судлалын хүрээлэнд үргэлжилж буй Япон судлалын талаар танилцуулгыг хүлээн авч сонслоо.
 
   Мөн энэ завшааныг ашиглан Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн  бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “The Read Japan Project” төслөөр энэ удаад ирүүлсэн нийт 49 номыг хүлээлгэн өгөв. Уг төсөл нь японы талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн олон орны их сургууль, судалгааны байгууллагуудад Япон оронтой холбоотой англи хэлээр хэвлэгдсэн номыг бэлэг болгон илгээдэг юм.
3 Ном хүлээлгэн өгсөн гэрчилгээг гардуулав
4 Номын дээжис