20 дахь удаагийн “Японы олон улсын Мангагийн шагнал”-ын тэмцээний бүртгэл эхэллээ

2026/4/16
1
“Японы олон улсын Мангагийн шагнал”-ын тэмцээнийг 2007 онд анх зохион байгуулснаас хойш гадаадын улс орнуудад манга соёлыг түгээн дэлгэрүүлэх, мангагаар дамжуулан олон улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм.
  Тэмцээнд оролцсон бүтээлүүд дундаас хамгийн шилдэг 1 бүтээлд "Алтан медаль", удаах шилдэг 3 бүтээлд "Мөнгөн медаль" болон сонгогдсон 11 бүтээлд “Хүрэл медаль”-ийг тус тус гардуулах юм. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр “Алтан медаль” болон “Мөнгөн медаль”-ийн бүтээл тус бүрийн 1 төлөөлөлд дэд шагнал болгон Японд ойролцоогоор 7 хоног аялах эрх олгоно.
Сонирхуулахад, 8 дахь удаагийн “Японы олон улсын Мангагийн шагнал”-ын тэмцээний “Алтан медаль”-ийг Монгол Улсаас анх удаа Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаярын “Бумбардай” хүртэж байсан юм.
Монголын манга зураач, уран бүтээлч Та бүхнийг энэхүү тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
 
 Тэмцээний удирдамж: (Япон / Англи хэл)
 Бүртгэлийн сайт: https://forms.cloud.microsoft/pages/responsepage.aspx?id=-OTFDQ9iEk-CeZE0QXBOFVVuGrLRTT9Dr422xrpPfXZUNE5LRFBETURWUUswTUFYNzBOMDNXRE5MWC4u&route=shorturl

 “Японы олон улсын Мангагийн шагнал”-ын тэмцээний цахим хуудас: (Япон / Англи хэл)
 Японы олон улсын Мангагийн шагналын тэмцээний Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/manga.award/