19 дэх удаагийн Японы олон улсын Манга шагналын тэмцээний бүртгэл эхэллээ

2025/4/23
1
 “Японы олон улсын Манга шагнал”-ын тэмцээнийг 2007 онд анх зохион байгуулснаас хойш гадаадын улс орнуудад манга соёлыг түгээн дэлгэрүүлэх, мангагаар дамжуулан олон улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг болсон билээ.
 Тэмцээнд оролцсон бүтээлүүд дундаас хамгийн шилдэг нэг бүтээлд "Алтан медаль", удаах шилдэг гурван бүтээлд "Мөнгөн медаль" мөн сонгогдсон 11 бүтээлд “Хүрэл медаль”-ийг тус тус гардуулах юм. Түүнчлэн “Алтан медаль” болон “Мөнгөн медаль”-ийн бүтээл тус бүрийн төлөөлөлд дагалдах шагналын хувиар шагнал гардуулах ёслолын үеэр Японд нэг долоо хоног орчим аялах эрх олгоно.
 8 дахь удаагийн олон улсын Манга шагналын тэмцээний Алтан медалийг Монголоос Монгол Улсын Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаярын “Бумбардай” хүртсэн билээ.
 Монголын манга зураач, уран бүтээлч Та бүхнийг дээрх тэмцээнд оролцохыг урьж байна.
 
Тэмцээний удирдамжийг үзнэ үү. (Япон / Англи хэл)
Бүртгэлийн маягтыг үзнэ үү. (Япон / Англи хэл)
 
Японы олон улсын Манга шагналын тэмцээний цахим хуудсыг үзнэ үү. (Япон / Англи хэл)
Японы олон улсын Манга шагналын тэмцээний Фэйсбүүк хуудсыг эндээс үзнэ үү.