15 дахь удаагийн “Олон улсын манга шагнал” тэмцээний бүртгэл эхэллээ

2021/4/13
 Японы олон улсын манга шагнал тэмцээн нь 2007 оноос эхлэн гадаадад манганы соёлыг дэлгэрүүлж, мангагаар дамжуулан олон улсын соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан манга зураачийг шагнаж, урамшуулах зорилготойгоор жил бүр зохион байгуулагдаж байна.
Хамгийн шилдэг бүтээлд “Японы олон улсын манга шагналын тэргүүн байр”, шилдэг 3 бүтээлийг “Японы олон улсын манга шагналын дэд байр”-т шалгаруулдаг.
 Шагнал хүртэгч нь Япон сангийн урилгаар шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор Японд очиж, Японы манга зураач нартай санал солилцож, хэвлэлийн газрыг үзэж сонирхон орон нутагт айлчлахаар төлөвлөж байна. (Шагнал хүртэгчийг Японд урих болон шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2022 оны 2 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа хэдий ч шинэ төрлийн коронавирусийн нөлөөгөөс хамаарч хэзээ зохион байгуулахаа шийднэ)
8 дахь удаагийн олон улсын манга шагналын тэмцээнд Монголоос Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлсэн. Та бүхэн тус тэмцээнд бүтээлээ илгээгээрэй.
 

Японы олон улсын манга шагналын цахим хуудас https://www.manga-award.mofa.go.jp/index_e.html
Японы олон улсын манга шагналын фэйсбүүк хуудас https://www.facebook.com/manga.award/

 
【Бүртгэл】
Бүртгэл дуусах хугацаа: 2021 оны 7 сарын 8-ны өдөр(пүрэв)материал очсон байх
Бүртгүүлэх газар:Японы Элчин сайдын яам эсвэл доорх шуудангийн хаягаар илгээнэ үү.
 
Бүтээл хүлээн авах Япон дахь хаяг: англи хэлээр
PIC of "The 15th Japan International MANGA Award"
Cultural Affairs and Overseas Public Relations Division,
Director General for Cultural Affairs, Minister’s Secretariat
Ministry of Foreign Affairs in Japan
2-2-1 Kasumigaseki, Chiyoda-ku, Tokyo 100-8919
 
Удирдамжийг татаж авах
Бүртгэлийн хуудсыг татаж авах