17 дахь удаагийн Японы олон улсын Манга шагналын тэмцээний бүртгэл эхэллээ
2023/4/24

“Японы олон улсын Манга шагнал”-ын тэмцээн 2007 онд анх зохион байгуулагдсан бөгөөд түүнээс хойш гадаадын улс орнуудад манга соёлыг түгээн дэлгэрүүлэх, манга-гаар дамжуулж олон улсын соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан манга зургийн уран бүтээлчдийг шагнаж урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг тэмцээн юм.
Тэмцээнд оролцсон бүтээлүүд дундаас хамгийн шилдэг нэг бүтээлд "Японы олон улсын Манга шагналын Тэргүүн байрын шагнал", удаах шилдэг гурван бүтээлд "Японы олон улсын Манга шагналын Шилдэг бүтээлийн шагнал" тус тус хүртээх бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр тэргүүн болоод шилдэг бүтээлүүдийн эздэд дэд шагнал болох Японд нэг долоо хоногийн хугацаатайгаар аялах эрх мөн олгох юм.
8 дахь удаагийн олон улсын Манга шагналын тэмцээний Тэргүүн байрыг Монголоос МУ-ын Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр хүртсэн билээ.
Монголын манга зураач, сонирхогч Та бүхнийг тэмцээнд бүртгүүлж оролцохыг урьж байна.
Уг тэмцээний талаарх HP сайтыг эндээс үзнэ үү. (Япон / Англи хэл)
Уг тэмцээний талаарх FB фэйсбүүк хуудсыг эндээс үзнэ үү.
Тэмцээний удирдамжийг эндээс үзнэ үү. (Япон / Англи хэл)
Бүртгэлийн маягтыг эндээс үзнэ үү.
Бүртгэлийн талаарх мэдээлэл
Бүртгэлийг хүлээн авах сүүлийн хугацаа:
2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр /Баасан/
Бүртгэлийг хүлээн авах газар:
1.Монголд оршин суугч бол:
Бүртгэлийн маягтыг бөглөн, өөрийн бүтээлээ Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэст шууд авчирч өгөх, эвсэл цахим хэлбэрээр (PDF) илгээх эсэхээ сонгож болно. Цахим хэлбэрээр (PDF) илгээх хүсэлтэй бол бүртгэлийн хуудасын хамт Японы ЭСЯ-ны Соёл мэдээллийн хэлтсийн public.diplomacy-section@ul.mofa.go.jp цахим шуудангаар илгээнэ үү.
2. Японд оршин суугч бол:
Бүртгэлийн маягтыг бөглөн, өөрийн бүтээлээ доорх шуудангийн хаягаар илгээх эсвэл бүртгүүлэгчид илгээсэн URL-д PDF хэлбэрээр байршуулна уу.
Шуудангийн хаяг:
"The 15th Japan International MANGA Award",
Cultural Affairs and Overseas Public Relations Division,
Director General for Cultural Affairs, Minister’s Secretariat,
Ministry of Foreign Affairs in Japan,
2-2-1 Kasumigaseki, Chiyoda-ku, Tokyo 100-8919