“Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой”-н лого тэмдгийг баталлаа
2022/1/5


- "Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой"-н лого тэмдгийг сонгон шалгаруулж батлав.
- Уг шалгаруулалтад Б.Балдоржийн зохиосон лого тэмдэг тодорсон бөгөөд цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр тодотгон бичсэн "50" гэсэн тооны дунд хоёр орны төрийн далбааг "∞ (хязгааргүй)" дүрсээр илэрхийлсэн энэхүү лого тэмдэг нь хоёр орны найрамдалт харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйд үл тасрах найрамдалт харилцааг бэлгэдэхийн сацуу энэхүү найрамдалт харилцаа нь ариун тунгалаг оюун ухаанаар, мөнх хөх тэнгэр мэт өргөжин хөгжих хүслийг шингээсэн байна.
- Логоны тэмдгийг "Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн арга хэмжээ" хэмээн хүлээн зөвшөөрсөн арга хэмжээ, хөтөлбөрт ашиглах боломжтой. Арга хэмжээний зөвшөөрөл авч, бүртгүүлэх журмыг эндээс харна уу.
Мөн лого шалгаруулалтын дэд байранд Канагава мужийн Таширо Аяанэ, тусгай байранд Ишикава мужийн Мацүмото Рейна, Мүрозүка Момока нар тус тус шалгарсан байна.
Тус логоны загвар шалгаруулах уралдаанд нийт 143 бүтээл оролцсон бөгөөд бүтээлээ ирүүлсэн бүх зохиогч, уран бүтээлч нарт Япон Улсын Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлж байна.
Тус логоны загвар шалгаруулах уралдаанд нийт 143 бүтээл оролцсон бөгөөд бүтээлээ ирүүлсэн бүх зохиогч, уран бүтээлч нарт Япон Улсын Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлж байна.