Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дараах гэрээт ажлын байранд /1/ хүнийг сонгон шалгаруулж авна

2023/11/9
1 Ажлын ерөнхий агуулга
Тус ЭСЯ-ны оффисын ажилтан (Clerk) /компьютер дээр ажиллах, бусад байгууллага, хүмүүстэй холбоо барьж ажлын зохицуулалт хийх, бичгийн болон ярианы орчуулга, ажлын тэмдэглэл хөтлөх, бичиг баримт бэлтгэх, найруулах, сонин хэвлэлээс мэдээлэл цуглуулах гэх мэт /Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллах шаардлага гарна.
Жич: Эдийн засгийн хэлтэст ажиллана.
 
2 Ажлын цаг
●Даваа-Баасан /Нийтийн баярын өдөр, бусад амралтын өдрүүдэд амарна./
●09:00-17:45 /Үдийн амралт 1 цаг, 13:00-14:00 /
 
3 Цалин
●Боловсрол, ажлын туршлага зэргийг харгалзан дотоод журмын дагуу тогтоож, сар тутам олгоно.
●Нийгмийн даатгал, цалингийн нэмэгдэл, урамшуулал цалин, цалинтай амралт, илүү цагийн хөлс олгогдоно.
 
4 Тавигдах шаардлага
●Монгол улсын иргэн.
●Их дээд сургууль болон Технологийн коллеж /коосэн/ төгссөн. Их сургуульд эзэмшсэн мэргэжлээр /хууль, эдийн засаг, улс төр судлал, мэдээлэл технологи гэх мэт/ чиглэлээр ажиллах чадвартай байх.
●Өндөр ёс суртахуунтай, аливаад хариуцлагатай, чин сэтгэлээсээ ханддаг байх.
●Дараах шаардлагын хангасан байх.
Англи хэлний ахисан түвшинтэй (яриа, харилцааны болон бичиг баримт боловсруулах өндөр чадвартай) байх. (TOEFL,IELTS зэрэг шалгалтын сертификатын хуулбарыг хавсаргана уу). Япон хэлний мэдлэгтэй байх шаардлага байхгүй ч япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
●Microsoft Word, Excel-г ашиглаж чаддаг байх.
●Япон, Монгол улс болон бусад улсад хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх.
 
5 Сонгон шалгаруулалт
/1/ Бичиг баримтын бүрдүүлэлт
/а/ Намтар /япон эсвэл англи хэлээр бэлдэх/ Анкетын маягт харгалзахгүй бөгөөд гэрийн хаяг, овог нэр, нас хүйс, төрсөн он сар өдөр, боловсролын байдал, ажил эрхэлсэн байдал, гэр бүлийн байдал болон өөрийн хүсэл эрмэлзлийн талаар тодорхой бичихийн хамт 4см х 3см хэмжээтэй цээж зургийг наасан байна.
/б/ Иргэний үнэмлэхийн хуулбар.
/в/ Сүүлд төгссөн сургуулийн диплом, үнэмлэхийн хуулбар.
/г/ Бусад хэлний түвшин тогтоох шалгалтын сертификатын хуулбар.
/2/ Бичиг баримт ирүүлэх хугацаа
11-р сарын 22-ны /Лхагва/ 17:00 цаг хүртэл ЭСЯ-ны төв хаалганы Харуулд авчирч өгнө. /шуудангаар бичиг баримт хүлээн авахгүй./
 
6 Сонгон шалгаруулалтын хуваарь
  • Бичиг баримтын сонгон шалгаруулалтын дараа бичгийн шалгалт болон ярилцлагын шалгалт /11 дүгээр сарын сүүлээр/, эцсийн шатны ярилцлагыг /12 дугаар сарын эхээр/ авснаар ажилтныг товлоно.
● Зөвхөн тэнцсэн хүн рүү холбоо барьж, дараагийн шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдэгдэнэ. Тэнцээгүй тохиолдолд ЭСЯ-наас холбогдохгүй болохыг анхаарна уу.
 
7 Ажиллах хугацаа
2023 оны 12 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарын 31 өдөр хүртэл.
  • 2024 оны 4-р сараас хойш тус ЭСЯ-ны үндсэн ажилны шалгаруулалтад орох бүрэн боломжтой.
 
 
8 Холбогдох утас
Японы ЭСЯ, Улс төрийн хэлтэс, утас: 320-777
 
Япон Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам