Японы Улсын Засгийн газраас Гадаад иргэнд олгодог одонг Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагвад гардуулав
2024/8/29
8 дугаар сарын 28-ны өдөр Японы Элчин сайдын өргөөнд Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагвад Япон Улсын Засгийн газрын 2024 оны хаврын гадаад иргэнд олгодог одонг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Одон: “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон
Гавъяа: Япон, Монгол хоёр орны найрамдалт харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Одон гардуулах ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж. Батбаясгалан болон гэр бүл, хамтран зүтгэгч нар ирж баяр хүргэв.
Элчин сайд баяр хүргэж үг хэлэхдээ “Д.Лхагва нь Япон, Монгол Улс нийгмийн өөр тогтолцоотой байсан 1989 оноос эхлэн Японтой найрамдалт харилцаа тогтоосон ууган байгууллага болох Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн гишүүний хувиар 35 жилийн турш хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж ирсэн, 1996 оноос тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын албыг хашиж, төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, нийгэмлэгийнхээ ажил, үүргийг тогтвортой бөгөөд хичээнгүй гүйцэтгэж ирсэн гавъяатай хүн” хэмээн онцлон дурдаад одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.