LEXUS брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийн арга хэмжээ

2023/1/25
1 LEXUS брэндийн холбогдох албан тушаалтнуудын дурсгалын зураг
2 Нээлтийн арга хэмжээний үеэр хундага тулган баяр хүргэв.
 1-р сарын 19-нд, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Тоёота брэндийн автомашинуудаас гадна LEXUS брэндийг албан ёсоор борлуулах LEXUS showroom (EMERGE)-ийг Улаанбаатар хотод нээлээ. Тус арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ш.Кикүма оролцсон бөгөөд “LEXUS брэнд нь Монголчуудын хайрыг татсан брэнд болно гэдэгт найдаж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.
 Ёслолын үйл ажиллагаанд “Тоёота Мотор Корпорац”-ын Зүүн Ази, Номхон далайн газрын Ерөнхий менежер Амо Мицухиро, “Лексус Интернэшнл” байгууллагын брэнд хөгжүүлэлтийн газрын Ерөнхий менежер Тогаши Хиро нар оролцож, LEXUS брэндийн Монгол дахь албан ёсны нээлтэд баяр хүргэв.
 Түүнчлэн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн захирал Я.Оүчи хаалтын үгэндээ, “тус showroom нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг LEXUS брэндийг бодитоор ойртон, мэдрэх боломжтой байгууламж болсон тул та бүхнийг зорин ирж үйлчлүүлэхийг хүсье” хэмээн уриаллаа.
3 Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ш.Кикүма мэндчилгээ дэвшүүлэв..
4 пон хоолны соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж буй элч К.Шимизү вагю үхрийн махаар бэлтгэсэн амтат сүшигээр зочдыг дайлав.