МУИС-д “Орчин үеийн Япон хөгжлийн туршлагыг шинжлэхүй” цуврал лекц зохион байгуулагдлаа.
2021/12/3
12 дугаар сарын 3-ны өдөр МУИС-аас “Орчин үеийн Япон хөгжлийн туршлагыг шинжлэхүй” цуврал лекцийн эхний дугаарыг “ЖАЙКА”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус лекцэд, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийгмийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга болон Олон Улсын Харилцаагаар суралцаж буй 50 гаруй оюутнууд оролцов.
Элчин сайд Х.Кобаяши тус лекцийн нээлтийн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр өнөөдрийн лекцээр дамжуулан барууны улсаас өөр замаар орчин үеийн хөгжилд хүрсэн Япон Улсын мэдлэг, туршлагаас Монголын ирээдүй хойч үе болсон та бүхэн суралцан, Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна хэмээв. Мөн, Япон Улсын Олон Улсын Их Сургуулийн дэд захирал, профессор Като Хироши цахимаар оролцож, Японы Олон улсын хамтын ажиллагааны тойм, түүх, онцлогийн талаар танилцуулав.
Тус цуврал лекц нь 6 удаа зохион байгуулагдах бөгөөд цаашид “Японы орчин үеийн хөгжлийн түүх”, “Эдийн засгийн хөгжил болон Япон хэв маягийн менежмент” зэрэг сэдвийн дор зохион байгуулагдах юм. Ирэх онд болох Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнд уг цуврал лекц хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.