Элчин сайд М.Игавахара “KYUDAI NOW in Mongolia” форумд оролцов
2024/8/22
8 дугаар сарын 19-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Кюүшү их сургуулиас зохион байгуулсан “KYUDAI NOW in Mongolia” эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй боловсрол, эрдэм шинжилгээний холбогдох хүмүүсийн хамт оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд хэлсэн үгэндээ Японд төгсөж ирсэн залуус олон салбарт удирдах түвшний алба хашиж буй нь Японы дээд боловсрол гадаад улсад хүлээн зөвшөөрөгдөж буйн илрэл бөгөөд япон хүний хувьд бахархах сэтгэл төрж байгаагаа онцолсон юм.
Дээрх форум нь хоёр орны иргэд хоорондын харилцаа болоод эрдэм шинжилгээний солилцоог идэвхтэй өрнүүлэх зорилготой бөгөөд Кюүшү их сургуулийн Ерөнхийлөгч Т.Ишибаши болон бусад олон судлаачид хүрэлцэн ирж, судалгааны ажлын үр дүнгийн талаар илтгэл тавьлаа.