Элчин сайд М.Игавахара “KYUDAI NOW in Mongolia” форумд оролцов

2025/9/24
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Дурсгалын зураг
   9 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Кюүшү их сургуулиас зохион байгуулсан “KYUDAI NOW in Mongolia” эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
   Тус форум нь хоёр орны иргэд хоорондын харилцаа болон эрдэм шинжилгээний солилцоог идэвхтэй өрнүүлэх зорилготой бөгөөд Кюүшү их сургуулийн Ерөнхийлөгч Т.Ишибаши болон бусад олон судлаачид хүрэлцэн ирж, судалгааны ажлын үр дүнгийн талаар илтгэл тавьлаа.