Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгын бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын арга хэмжээ болов
2017/11/14
11 дүгээр сарын 3-ны өдөр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгын бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, Монгол талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа нар оролцов.
Барилгын үндсэн бүтээцийг дуусгах томоохон ажлын ард гарсан уг сургалтын эмнэлгийн барилгын ажил 2018 оны 7 сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй бөгөөд уг эмнэлэг Монгол улсын эрүүл мэндийн салбарын түвшинг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Монгол-Япон сургалтын эмнэлгийн гаднах байдал
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Такаока
Барилгын бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын арга хэмжээ
баригдаж буй эмнэлгийн барилга дотор зохион байгуулагдав