Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Б.Мөнх-Ирээдүйтэй уулзаж, санал солилцов
2026/1/9
1 дүгээр сарын 7-ны өдөр, тус ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Р.Мүрасэ Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаар зочилж, хурандаа Б.Мөнх-Ирээдүйтэй уулзаж, санал солилцов.
Уулзалтаар талууд Япон, Монголын агаарын хүчин хоорондын батлан хамгаалахын хамтын ажиллагаа, “Хааны эрэлд 2025” хүрээнд зохион байгуулагдсан Монгол Улсын нисэх хүчин болон Япон Улсын Агаарын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан сургалт, хүний нөөцийн хөгжил зэрэг өнгөрсөн 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний үр дүнгээ дүгнэж, хэлэлцлээ. Мөн 2026 оноос хойших батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид улам хөгжүүлэхээр санал нэгдэв.
Япон Улсын Элчин сайдын яам, Японы Батлан хамгаалах яам болон Өөрийгөө хамгаалах хүчин нь Монгол Улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаа, солилцоог үргэлжлүүлэн дэмжиж, хоёр орны харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллах болно.