Сонгинохайрхан дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2025/2/25

2 дугаар сарын 25-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар гарын үсэг зурав.
Тус гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара, дүүргийн 21-р хороо (Жаргалант тосгон)-нд 2026 онд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөгдөж байгаа, мөн тосгоны эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн нэг автомашин нь зориулалтын бус болохыг дурдаад, төсөл хэрэгжсэнээр тосгоны гал түймэртэй тэмцэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга Ц.Баттөр хэлсэн үгэндээ, Өвсний үндэс хөтөлбөрөөр дамжуулан тус дүүргийн боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, гамшгаас хамгаалах салбарт дэмжлэг үзүүлж байгаа Япон Улсын Засгийн Газар, ард түмэнд талархаж буйгаа дурдав.
Уг төслийн хүрээнд Жаргалант тосгоны гал түймэртэй тэмцэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах юм. Тус тосгонд шатахуун хадгалах резервуар, шатахуун түгээх станц зэрэг гал түймэр гарах өндөр эрсдэл бүхий олон байгууламж байдаг хэдий ч гал түймэр унтраах, аврах анги байхгүй ажээ. Мөн тосгоны эрүүл мэндийн төв нь түргэн тусламжийн хоёр автомашинтай ба, зориулалтын бус нэг автомашиныг ашигладаг. Төсөл хэрэгжсэнээр гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, улмаар тосгоны гал түймэртэй тэмцэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар дээшлэх боломж бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 613 дахь, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 15 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 60,474 ам.доллар юм.