Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2024/10/9

10 дугаар сарын 8-ны өдөр, Налайх дүүргийн засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140-р цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцов.
Тус гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара “Энэ удаагийн төслийн хүрээнд тус дүүргийн 140-р цэцэрлэгийн өргөтгөл баригдснаар цэцэрлэгийн хэт өндөр ачаалал буурч, хүүхэд болон багш ажилтнууд эрүүл, аюулгүй орчинд сурч ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж найдаж байна” гэв.
Мөн Засаг дарга Х.Анхбаяр “Налайх дүүргийн боловсролоос гадна эрүүл мэнд болон нийгмийн хамгаалаллын салбарт дэмжлэг үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, японы ард түмэнд дүүргийн нийт иргэдээ төлөөлж талархал илэрхийлье” хэмээв.
Уг төслөөр Налайх дүүргийн 140-р цэцэрлэгийн өргөтгөл баригдах юм. Тус цэцэрлэгийн хувьд анги дүүргэлт хэт өндөр байгаа нь гол тулгамдсан асуудал болдог ба цэцэрлэгийн анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаа явуулж буй гэр цэцэрлэг нь нь эрүүл ахуй болон аюулгүйн стандарт шаардлагыг бүрэн хангадаггүй байна. Өргөтгөлийн барилга баригдаж, хэт өндөр ачаалал багассанаар тус цэцэрлэгийн 173 хүүхэд болон 25 багш, ажилтны эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллах нөхцөл боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 606 дахь, Налайх дүүрэгт хэрэгжих 7 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 122,165 ам.доллар юм.