Сүхбаатар аймаг, Дорнод аймаг болон Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/12/26
12 дугаар сарын 13-ны өдөр, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Японы ЭСЯ-ны өргөөнд болж Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Хаяаши Шиничиро, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцлоо.
Энэ удаад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын цэцэрлэгийн засварын төсөл, Дорнод аймгийн Хэрлэн сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн засварын төсөл болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15-р сургуулийн засварын төсөл тус тус хэрэгжихээр болсон байна.
Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Хаяаши Шиничиро ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Төсөл хэрэгжих цэцэрлэг, сургууль болон эмнэлэг аль аль нь 1970-аад оны хуучны барилга боловч “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр багш сурагч, эмч өвчтөнүүдэд бага ч атугай тохь тухтай орчинг бүрдүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээв.

![]() |
![]() |
|
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын цэцэрлэгийн дээврийн хар цаас хууларч борооны ус гоожих болсон. | Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Хаяаши Шиничиро, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурав. | |
![]() |
![]() |
|
Дорнод аймгийн Хэрлэн сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн байр олон жилийн эдэлгээний улмаас хуучирч муудсан байдал. | Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Хаяаши Шиничиро, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар гарын үсэг зурав. | |
![]() |
![]() |
|
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15-р сургуулийн байр хуучирч муудсанаар дээврээс борооны ус гоожих болсон. | Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Хаяаши Шиничиро, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар гарын үсэг зурав. |