Орхон аймагт хэрэгжүүлэх Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр
2019/11/6
10 дугаар сарын 25-ны өдөр, Орхон аймгийн Баян-Өндөр суманд цас цэвэрлэх машин тээвэрлэх төслийн хүрээнд ирсэн цас цэвэрлэх машиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийгата мужийн Тоокамачи хотын орлогч дарга Ж. Мураяма, Орхон аймгийн Засаг дарга Д. Батлут, Япон Улсын Элчин Сайдын Яамны 2-р нарийн бичгийн дарга Ф. Нива нар оролцлоо. Энэ оны 2 дугаар сард уг төслийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Нийгата мужийн Тоокамачи хотоос Орхон аймгийн Баян-Өндөр суманд цас цэвэрлэх 1 ширхэг машиныг хандивласан байна. Баян-Өндөр суманд цас их унадаг бөгөөд удахгүй өвлийн хүйтэн улирал ирэх тул энэхүү цасны машин иргэдийн аюулгүй зорчиход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.