Япон улсын буцалтгүй тусламжийн Соёлын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “23-р лаборатори сургуулийн Япон хэлний танхимийг шинэчлэх төсөл”-ийн гарын үсэг зурах ёслол
2018/3/15
2018 оны 3 сарын 7-ны өдөр, Япон улсын элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн Соёлын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “23-р лаборатори сургуулийн Япон хэлний танхимийг шинэчлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гарын үсэг зурах ёслолд 23-р сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид мөн холбогдох албаны хүмүүс зэрэг нийт 40 гаруй хүн оролцлоо.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин зөвлөх хэлэхдээ “Энэ хөтөлбөрийн үр дүнд 23-р сургуульд Япон хэл сурах сурагчидын тоо улам нэмэгдэж, таатай сургалтын орчинд хүүхдүүд сурч хүмүүжин, ирээдүйн Монгол улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үнэ цэнэтэй боловсон хүчин бий болохыг чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээв.
23-р лаборатори сургуулийн захирал Ц.Цолмонбаатар хэлэхдээ “Япон хэлний сургалтын орчинд хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн шаардлага хангасан сургалтын орчин бий болгох шийдвэр гаргаж биднийг дэмжиж буй Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Япон улсын ард түмэнд хувиасаа болон хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа дахин илэрхийлье. Та бүхний хийж бүтээх, дэмжихийн төлөө байгаа сэтгэлийн үрийг бид бүхэн цаашид дэмжин Япон хэлийг сонгон судалж буй хүүхэд багачуудад япон хэл, соёл, ёс заншлыг сургах ариун үйлсдээ улам хичээнгүйлэн, өндөр хөгжилтэй Япон гүрэнд боловсрол эзэмшиж, Монголынхоо ирээдүйн төлөө салбар бүрийн түүчээ болсон чадварлаг боловсон хүчин хөгжлийн хөтөчийг бэлтгэхэд хичээнгүйлэн ажиллах болно” хэмээв.
Мөн 23-р сургуулийн авьяаслаг хүүхдүүд “Ханагаса ондо” хэмээх Японы зуны бүжгийг толилууллаа.
Энэ төслийн тусламжийн нийт дүн 68,022 ам.доллар бөгөөд төслийн хүрээнд Япон хэлний танхимийг шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулан зөөврийн ухаалаг дэлгэцээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Мөн Япон хэл суралцаж буй 450 гаруй сурагчдад сургалтын таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэн, Монголын боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл юм.

Элчин зөвлөх М.Кикүчи болон 23-р сургуулийн захирал Ц.Цолмонбаатар
нар төслийн гэрээнд гарын үсэг зурав

Элчин зөвлөх Кикүчи, 23-р сургуулийн захирал Ц.Цолмонбаатар
болон бусад холбогдох хүмүүс

“Ханагаса ондо” хэмээх Японы зуны бүжгийг сурагчид бүжиглэлээ