Говьсүмбэр аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2025/2/20

2 дугаар сарын 20-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын усан хангамжийг сайжруулах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцов.
Тус гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара, цор ганц гүний усан хангамжийн эх үүсвэртэй говь нутагт ус хэчнээн чухал болохыг дурдаад, энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр сумын усан хангамжийн тогтвортой байдал бүрдэх боломжтой болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Өвсний үндэс хөтөлбөрийн зүгээс тус аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон усан хангамжийн салбарт анхаарч дэмжлэг үзүүлж байгаа Япон Улсын Засгийн Газар, ард түмэнд талархаж буйгаа дурдав.
Уг төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын усан хангамжийг сайжруулах ажил хийгдэх юм. Тус сумын иргэдийн унд, ахуйн усны хэрэглээг хангадаг Илчлэг шивээ ОНӨААТҮГ-ийн усан хангамжийн барилга, байгууламж нь шаардлагатай хэмжээний усыг хэрэглэгчдэд түгээж чадахгүй байгаагаас ус тасрах явдал гардаг нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж байгаа ажээ. Энэ удаагийн төслөөр усан сан шинээр барих, насосны станцын засвар зэрэг ажлууд хийгдснээр дээд дурдсан асуудлууд шийдэгдэж, тус сумын иргэдийн ундны болон ахуйн усны хэрэгцээ хангагдаж, сумын усан хангамжийн тогтвортой байдал бүрдэх боломжтой болох юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 612 дахь, Говьсүмбэр аймагт хэрэгжих 11 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 214,456 ам.доллар юм.