Төв аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2025/7/25
1 Засаг дарга Л.Төмөрчөдөр болон Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
   7 дугаар сарын 25-ны өдөр, Японы Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар гарын үсэг зурав.
   Элчин сайд М.Игавахара гарын үсэг зурах ёслолын үеэр Төв аймагт хэрэгжих энэ удаагийн төслөөр Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг засварлаж, улмаар сумын иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчилгээ, үйлчилгээ авах, тус төвийн эмч ажиллагсад илүү тохь, тухтай орчинд ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.
    Харин Засаг дарга Л.Төмөрчөдөр, Япон Улсын Засгийн Газар, ард түмэн тус аймгийн боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт анхаарч дэмжлэг үзүүлж байгаад нийт аймгийн иргэдээ төлөөлж талархлаа илэрхийллээ.
 
   Уг төслийн хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн байрны дотор засал, цахилгаан, дулааны шугам, агааржуулалтын системийг засварлах, модон хаалгануудыг солих ажлууд хийгдэнэ. Засвар хийгдсэнээр эмнэлгийн орчин нөхцөл сайжирч, сумын иргэд эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.
 
    Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 614 дэх, Төв аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 131,411 ам.доллар юм.
3 Уулзалтын үеэр
4 Дурсгалын зураг