Булган аймагт хэрэгжих “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн төсөл
2026/11/6
Элчин сайд М.Игавахара, Засаг дарга Д.Пүрэв-Очир нар гарын үсэг зурж буй нь
Гэрээнд гарын үсэг зурсны дараа
11 дүгээр сарын 4-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Япон Улсын Засгийн газрын 2026 онд “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны засварын төсөл"-д 159,167 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх байр өвлийн улиралд хэт хүйтэн болдог, барилгын элэгдлээс шалтгаалан эрүүл ахуйн орчин доройтсон зэрэг хүндрэл гардгийг дурдаад, энэхүү төсөл хэрэгжсэнээр Хутаг-Өндөр болон зэргэлдээх сумдын иргэд төдийгүй тус нутгаар зорчин өнгөрөх хүмүүс ч шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд авах боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга Д.Пүрэв-Очир хэлсэн үгэндээ ард иргэдийн амьдралд шууд нөлөө бүхий эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудад шаардлагатай тусламж дэмжлэгийг тасралтгүй үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, энэ удаагийн төсөл нь эмнэлгийн эмч, ажилтнууд болон сум, орон нутгийн иргэдийн аль алинд үр өгөөж бүхий чухал ач холбогдолтой дэмжлэг болохыг онцлон тэмдэглэв.
Энэхүү төслийн хүрээнд Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны дээвэр, гадна хана, хаалга, цонх, шал болон дотор заслын ажлууд хийгдэнэ. Үүний үр дүнд тус сум болон ойр орчмын бүс нутгийн 15 мянга орчим иргэний хэвтэн эмчлүүлэх орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин тав тухтай, эрүүл ахуйн шаардлагад хангаж, улмаар орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 635 дахь, Булган аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байгаа юм.

Дурсгалын зураг