Увс аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2025/9/22

9 дүгээр сарын 19-ний өдөр, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны байрны барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга С.Батжаргал нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара Увс аймгийн ирээдүйн хөгжил дэвшлийг түшилцэхээр эцэг эхээсээ хол эрдэм номонд шамдаж буй малчин өрхийн сурагч багачуудын амьдардаг дотуур байр нь өрөө тасалгааны хүрэлцээ муутайгаас гадна хуучин гал тогооны байрыг дахин ашиглахад иж бүрэн засварлах шаардлагатай байгаа талаар дурдаад энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр сурагч багачуудын амьдрах, сурах орчин нөхцөл сайжирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга С.Батжаргал тус сумын хүүхэд багачуудад ээлтэй орчин бүрдэж байгаад сумын иргэд болон тус сургуулийн хамт олныг төлөөлж талархал илэрхийлье хэмээв.
Уг төслийн хүрээнд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуучин гал тогооны байрны барилгад их засвар хийж, дотуур байрны гал тогоо болон хооллох танхим болгон ашиглаж байсан өрөөнүүдийг хүүхэд хүлээн авахаар засварлана. Засвар хийгдсэнээр тухайн дотуур байрны хүрэлцээ сайжирч, сурагч багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч амьдрах боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 618 дахь, Увс аймагт хэрэгжих 30 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 124,432 ам.доллар юм.