Сүхбаатар аймагт хэрэгжих “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн төсөл
2026/10/30
Дурсгалын зураг
Элчин сайд М.Игавахара, Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурж буй нь
10 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2026 онд “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл"-д 164,561 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурав.
Элчин сайд М.Игавахара тус цэцэрлэгийн барилга хуучирч муудсан, өвлийн улиралд маш хүйтэн байдаг төдийгүй аваарын гарц, аваарын шат байхгүй зэрэг хүүхдүүдийн сурч, хүмүүжих орчинтой холбоотой тулгамдсан асуудлууд байгааг онцлон тэмдэглээд, энэхүү төслийг хэрэгжүүлснээр Сүхбаатар аймгийн ирээдүй болох хүүхэд багачууд тав тухтай, аюулгүй орчинд эрүүл саруул өсөж торнино гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга М.Идэрбат Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд тус аймагт эрүүл мэнд, боловсролын болон усан хангамжийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнд аймгийн нийт иргэдийг төлөөлөн талархаж буйгаа илэрхийлээд, энэ удаагийн төсөл нь сургуулийн өмнөх боловсролын чанар, үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой хэмээв.
Энэхүү төслийн хүрээнд тус цэцэрлэгийн барилгын цонх, хаалгыг сольж, гадна ханын дулаалгын ажил хийхээс гадна аваарын гарц болон аваарын шатыг шинээр барьж, аюулгүй байдлыг хангах юм. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүд болон багш, ажилтнуудад тав тухтай, аюулгүй орчин нөхцөл бүрдэж, улмаар орон нутгийн боловсролын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш 36 жилийн турш “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн 634 дэх, Сүхбаатар аймагт хэрэгжих 16 дахь төсөл болж байна.

Гарын үсэг зурсны дараа