Булган аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2021/12/16
12-р сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурав.
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Энэхүү төсөл хэрэгжсэнээр Хишиг-Өндөр сумын боловсролын орчин сайжрах боломжтой болсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ялангуяа боловсролын салбар нь Булган аймгийн хувьд өндөр ач холбогдол өгч буй салбарын нэг бөгөөд уг төслийн хүрээнд засагдах цэцэрлэгийг хүүхэд, багачуудын төлөө ариг гамтай ашиглах болно.”
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн гадна засал, дээвэр, цахилгаан шугам, дотор заслын ажил Монголын цэцэрлэгүүдэд тавигддаг стандартын дагуу хийгдэх юм. Ингэснээр эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан цэцэрлэгийн байртай болж, орон нутгийн сургалтын орчин сайжрана гэж найдаж байна.