Төв аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2021/12/16

12-р сарын 15-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурав.
Засаг дарга Д.Мөнхбаатар “Өнөөг хүртэл Төв аймгийн 19 суманд нийт 23 төсөл хэрэгжсэн бөгөөд тус аймгийн 7000 иргэнд эдгээр төсөл нь үр өгөөжөө өгөөд байна. Түүнчлэн өмнөх удаагийн Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэг болон энэ удаагийн Хүмүүн цогцолбор сургуулийн засварын ажлыг санхүүжүүлснээр 3300 хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих боломжоор хангагдах юм. Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол, Японы хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжихийг хүсэж байна” хэмээв.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн агааржуулалтын систем, дотор заслын ажил Монголын сургуулиудад тавигддаг стандартын дагуу хийгдэх юм. Ингэснээр эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан сургуулийн байртай болж, орон нутгийн сургалтын орчин сайжрана гэж найдаж байна.