Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх “Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2025/2/19

2 дугаар сарын 19-ний өдөр, Элчин сайдын өргөөнд 2024 оны Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжих "Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн япон хэл сурах орчинг сайжруулах төсөл"-ийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн захирал Б.Наранбаатар болон тус сургуулийн багш нар, холбогдох албаны хүмүүс оролцож дээрх төсөл хэрэгжих болсонд талархал илэрхийлэв.
Уг төслөөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн япон хэлний ангийг тохижуулах бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хүүхэд төвтэй хичээлд зориулсан сургалтын орчинг бүрдүүлснээр тус сургуулийн япон хэлний сургалтын түвшин дээшлэн, олон салбарт Япон, Монгол хоёр орныг холбох чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэнэ хэмээн найдаж байна.