Элчин сайд М.Игавахара ШУТИС-ийн Коосэн сургуулийн “Хаврын баяр” арга хэмжээнд оролцов
2025/5/13


5 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт ШУТИС-ийн Коосэн сургуулиас зохион байгуулсан “Хаврын баяр” арга хэмжээнд оролцов. Энэ үеэр “Бид судлаач инженерүүд болно” сэдвийн дор оюутнуудын өдөр тутмын судалгааны ажил, сурсан эрдэм мэдлэг болоод урлагийн үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулав.



