“Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд Япон улсад суралцах оюутнуудад батламж гардуулах ёслолын арга хэмжээ болов

2018/4/6
   3 дугаар сарын 14-ний өдөр, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд Япон улсын Засгийн газрын иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд Япон улсад суралцах нийт 96 оюутан, багшид Япон улсад суралцах батламж гардуулах ёслолын арга хэмжээ болов. Тус ёслолын арга хэмжээнд Элчин сайд М.Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга М.Сато, МУИС-ын захирал Я.Төмөрбаатар болон ШУТИС-ын захирал Б.Очирбат нар оролцож, хүндэт зочид Япон улсад суралцах оюутнуудад батламж гардуулав.
   2014 оноос хэрэгжиж эхэлсэн тус төсөл нь Монгол улсад өндөр мэдлэг, чадвартай инженер бэлтгэх, инженер, технологийн дээд боловсролын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багш нарын чадварыг нэмэгдүүлэх, инженер, технологийн боловсролын сургалтын орчны чанарыг сайжруулах зорилготой болно.
  Батламж гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Япон улсад суралцах оюутан япон хэлээр илтгэл тавьж, гэр бүлийнхний тусламж, дэмжлэг Японд суралцах бэлтгэл хичээлд урам зориг өгч байгаа гэж хэлсэн бөгөөд сурах хүсэл эрмэлзэлээр дүүрэн мөн тэрхүү даруу төлөв байдлыг танхим дахь хүмүүс магтан сайшааж байв.


Элчин сайд М.Такаока, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа (Элчин сайдын баруун талд),
Япон улсад суралцахаар төлөвлөж буй оюутнуудын хамт


Тайзан дээрх Японд суралцах оюутнуудыг сонсож буй Элчин сайд
 М.Такаока, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа




Батламж гардан аван инээмсэглэл тодруулж буй оюутнууд