Элчин сайд М.Игавахара “Коосэнгийн цугларалт”-д оролцов
2026/6/22
6 дугаар сарын 18-ны өдөр Элчин сайд М.Игавахара “Монголын Коосэн төгсөгчдийн холбоо”-ноос зохион байгуулсан “Коосэнгийн цугларалт” арга хэмжээнд уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд Японы Үндэсний Технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х.Накашима тэргүүтэй Коосэн сургуулийн төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний хамт Коосэнгийн төгсөгчидтэй уулзаж, Монгол дахь Коосэн сургуулиудийн түүхэн замнал, ирээдүйн төлөвийн талаар яриа өрнүүлэн санал бодлоо солилцлоо.
