Элчин сайд М.Игавахара Монголын Коосэн Технологийн сургуулиудын төгсөлтийн баярт оролцов

2024/6/13
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Японы Үндэсний Коосэн Технологийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч И.Танигүчи
 6 дугаар сарын 12-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар зочид буудалд болсон Монголын Коосэн Технологийн коллеж, ШУТИС-Коосэн Технологийн коллеж, Шинэ Монгол Технологийн коллеж гэсэн гурван сургуулийн хамтарсан төгсөлтийн баярт оролцлоо.
 Дээрх Коосэн сургуулиуд 2014 онд нээгдэж,  өөр өөрийн онцлогоо ашиглан зарим үед хамтран ажиллаж, зарим үед өрсөлдөн харилцан нэгнээ өнгөлөн хурцалсаар олон шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргаж ирсэн билээ. Японы Засгийн газраас ч буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын Коосэн сургуулиудыг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон талын дэмжлэг үзүүлдэг.
 Элчин сайд М.Игавахара энэ өдөр төгсөлтийн баяраа тэмдэглэж буй 6 дахь үеийн нийт төгсөгчдөд хандан хэлэхдээ “Та бүхний Коосэн сургуулиас суралцсан бүтээлч чанар, техник ур чадварууд Монголын ирээдүй болоод хүн бүрийн амьдралд илүү үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.
3 Төгсөлтийн арга хэмжээний үеэр