Монголын Технологийн коллежийн хамтарсан төгсөлтийн ёслол

2023/6/9
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Х.Кобаяши
2 Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаогийн видео мэндчилгээ
   6 дугаар сарын 7-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши ШУТИС-д болсон Монгол Косэн технологийн коллеж, ШУТИС-Косэн технологийн коллеж болон Шинэ Монгол технологийн коллежийн хамтарсан төгсөлтийн ёслолд оролцов.

   Нийт 111 төгсөгчид 5 жилийн хугацаанд Япон загварын косэн боловсролын тогтолцооны дагуу өндөр түвшний мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна. Сургуулиа төгсөөд япон компаниудад ч ажиллах эдгээр төгсөгчид инженерийн туршлага хуримтлуулсан, эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байна.

   Элчин сайд Х.Кобаяши баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол орны бие даан, тогтвортой хөгжихөд Косэн сургуульд суралцсан залуу инженерийн эрч хүч зайлшгүй чухал билээ. Косэн сургуулиас олж авсан чөлөөт, бүтээлч санааг хэрэгжүүлэх мэдлэг чадвар нь цаашид нийгэмд ач тусаа өгөх нь дамжиггүй” хэмээн онцлов.
 
   Нийт төгсөгчид, тэдний гэр бүл, багш нар болон холбогдох хүмүүст баяр хүргэе.