Шинэ Монгол Технологийн коллежийн зуны сургалтад хамрагдаж буй оюутнуудад лекц уншив

2022/8/15
Лекцид оролцож буй оюутнууд 1
Лекцид оролцож буй оюутнууд 2
  8 дугаар сарын 12-ны өдөр, Шинэ Монгол Технологийн коллежийн зуны сургалтад хамрагдаж буй оюутнуудад тус ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Т.Катанода Япон орон судлалын талаар лекц уншив.
 
  Шинэ Монгол Технологийн коллеж нь Япон Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны Коосэн агентлагтай хамтын ажиллагаатай 3 сургуулийн нэг бөгөөд жил бүр чадварлаг боловсон хүчнүүд төгсөн гарч голлох аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна.
 
  Лекцэд хамрагдсан оюутнууд “Ирээдүйд Монгол улсынхаа аж үйлдвэрлэлийг хариуцан авч явж эх орныхоо төлөө хувь нэмрээ оруулахыг хүсдэг” “Цаашдаа Японд суралцаж өндөр технологийг эзэмшихийг хүсдэг” гэх зэргээр хүсэл мөрөөдлөө илэрхийлж байлаа.