Элчин сайд М.Игавахара Монголд коосэн технологийн коллеж байгуулагдсаны 10 жилийн ойн баярт оролцов
2024/9/30
9 дүгээр сарын 26-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт ШУТИС дээр болсон Монгол Коосэн Технологийн коллеж, Шинэ Монгол технологийн коллеж, ШУТИС-ийн харъяа Коосэн Технологийн коллеж үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов. Арга хэмжээнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нар мөн оролцлоо.
Эдгээр 3-н коллежийг голлон Японд коосэн сургуулийг төгсөж ирсэн монгол залуучууд, Японы коосэн сургуулийн багш нар үүсгэн байгуулж, эдүгээ олон шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргаж байна. Японы Засгийн газраас буцалтгүй тусламжийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, инженер технологийн дээд боловсролыг дэмжих /M-JEED/ зэрэг олон төсөл, хөтөлбөрөөр Монголын коосэн сургуулиудыг дэмжиж ирсэн юм.
Элчин сайд мэндчилгээ дэвшүүлэхдээ “Монгол дахь япон хэв маягийн коосэн сургуулийн өнөөгийн хөгжил нь хоёр орны төр, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага, түүнчлэн хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны үр дүн” хэмээн онцлоод цаашдын хөгжил дэвшилд нь амжилт хүсэн ерөөв.