БНХАУ-д хурдацтай тархаж буй шинэ төрлийн корона вирусийн (COVID-19) эсрэг авч буй Засгийн газрын арга хэмжээ
2020/2/27
2020 оны 2-р сарын 26-ны өдөр
Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөгдсөн
Үндэсний аюулгүй байдлын хурлын шийдвэр
Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөгдсөн
Үндэсний аюулгүй байдлын хурлын шийдвэр
Шинэ төрлийн корона вирус БНХАУ-с гадна олон улсад хурдацтай тархаж буй өнөөгийн нөхцөл байдлын улмаас Япон улсын Засгийн газар холбогдох яам, тамгын газруудтай хамтран нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Улмаар БНХАУ-д хурдацтай тархаж буй шинэ төрлийн корона вирусийн тархалтын эсрэг зохион байгуулж буй Засгийн газрын арга хэмжээ (Рэйвагийн 2 дугаар оны 2 сарын 12 өдрийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөгдсөн) –нээс гадна доорх арга хэмжээг нэмэлтээр авч хэрэгжүүлнэ.
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль”-ийн 5.1.14 заалтыг хэрэгжүүлэх нь
- Хууль зүйн сайд нь тухайн хугацаанд Япон улсын хилээр нэвтрэхээс 14 хоногийн дотор Бүгд Найрамдах Солонгос улсын Тэгү хотын Чонгдо-гүн, Гёонсанбүк-до-д зорчсон гадаадын иргэнийг хүндэтгэх шалтгаангүй бол “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль”-ийн 5.1.14-т заасан хил нэвтрүүлэх боломжгүй гадаад иргэнд тооцно .
- 1 дүгээр хэсэгт заасан энэхүү арга хэмжээг 2-р сарын 27-ны өдрийн 00 цагаас (Японы цагаар) хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ тус өдрийн үдээс өмнө 00 цагаас (Японы цагаар) өмнө гадаад орноос аялалд гарсан агаарын хөлөг болон усан онгоцоор тухайн өдрийн 00 цагаас (Японы цагаар) хойш Японд хүрэлцэн ирсэн зорчигчид үүнд хамаарахгүй.
- 1 дүгээр хэсэгт өөрчлөлт оруулах бол Засгийн газрын хуралдаанаар танилцуулан зөвшөөрөл авна.