Монгол Улсаас Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан Японд суралцаж төгсөгчдийг хүлээн авч уулзав
2026/3/23
Дурсгалын зураг
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
3 дугаар сарын 19-ний өдөр Японы ЭСЯ-наас сүүлийн 5 жилийн хугацаанд Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцан төгсөж ирсэн төгсөгчдийг Элчин сайдын өргөөнд хүлээн авч, үдэшлэг уулзалт зохион байгууллаа.
Энэ жил Монгол Улсаас Японы Засгийн газрын тэтгэлгээр анхны монгол оюутан Японд суралцаж эхэлсний 50 жилийн ойн түүхэн онцлог жил тохиож байна. Хүлээн авалтад Монголд үйл ажиллагаа явуулдаг Японд сургууль төгсөгчдийн холбоо, нийгэмлэгээс Жугамо, JDS төгсөгчдийн холбоо, Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо, Инженер технологийн дээд боловсрол MJEED төгсөгчдийн холбоо, Иватани сангийн төгсөгчдийн холбооны Монгол дахь салбарын төлөөлөл, гишүүд оролцож, Японд суралцан төгсөж ирээд одоо хийж бүтээж буй ажил, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийн, яриа өрнүүллээ.