Тэтгэлгэт хөтөлбөрөөр 2023 онд Японд сургууль төгссөн төгсөгчдийн уулзалт болов
2024/3/28

3 дугаар сарын 26-ны өдөр Японы Элчин сайдын яам Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Японд суралцан, 2023 онд төгсөж ирсэн төгсөгчдийг Элчин сайдын өргөөнд хүлээн авч уулзлаа.
Элчин сайд М.Игавахара уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Японд боловсрол эзэмшсэн залуусыг эх орондоо эргэн ирж, олон салбарт амжилттай байж, Монгол эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буйг харах, мөн Япон болоод гадаад улс оронд амжилт гарган, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг харах нь юу юунаас ч илүү баярлууштай хэрэг бөгөөд төгсөгч нартаа цаашдынх нь ажил, үйлс амжилт, бүтээлээр дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн, өнөөдрийн уулзалтаар дамжуулан Японд сургууль төгсөгчдийн сүлжээ улам бүр хүрээгээ тэлэхийг хүсэж байгаагаа онцоллоо.
Түүнчлэн Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс ерөнхийлөгч С.Баттулга, 2023 оны төгсөгч нарыг төлөөлж Б.Лхагважаргал нар мэндчилгээ дэвшүүлж, дараа нь Япон докторантур төгсөгчдийн “Хакасэ” нийгэмлэгийг хүндэт ерөнхийлөгч Ш.Энхбат хундаганы үг хэлэв.