“Олон Улсын Урлагийн Анхдугаар Симпозиум-Улаанбаатар” зохион байгуулагдав
2023/5/31

5 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд, Урлагийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Холбооноос зохион байгуулсан “Олон Улсын Урлагийн Анхдугаар Симпозиум-Улаанбаатар” болж өнгөрлөө. Тодруулбал, 18-наас 19-ний өдрүүдэд, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн болон Шинэ Монгол Харүмафүжи сургуульд япон уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн, семинар болон симпозиум, 20-ноос 22-ны өдрүүдэд, Монголын Уран зургийн галерейд япон уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг (бүтээлийн зурагт хуудас) толилуулав.
Элчин сайд Х.Кобаяши 18-ны өдөр, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнд гарсан үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд 19-ний өдрийн япон уран бүтээлчдэд зориулсан хүлээн авалтад оролцсон юм.
Элчин сайд Х.Кобаяши тус хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ “Энэхүү симпозиум ирэх жилээс үргэлжлүүлэн зохион байгуулагдаж, урлагаар дамжсан Япон, Монголын харилцаа улам бүр баяжина хэмээн найдаж байна” хэмээв.
Мөн уг хүлээн авалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нар мөн оролцлоо.