2025 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр "ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН", "ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН/КООСЭН/", "МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН"
1.Хөтөлбөрийн удирдамж
ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН
англи хэлээр, япон хэлээр
ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН/КООСЭН/
англи хэлээр, япон хэлээр, мэргэших салбар, голлох мэргэжлүүд зэрэг
МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН
англи хэлээр, япон хэлээр, мэргэших салбар, голлох хичээл зэрэг
2. Өргөдөл, бичиг баримтыг хүлээн авах, сонгон шалгаруулах дараалал
3. Бичиг баримтыг хүлээн авах
⑴ Бүрдүүлсэн бичиг баримтаа биечлэн авч ирэх тохиолдолд
Хэзээ:
2024.05.08 /Лхагва/-аас 2024.05.11 /Бямба/-ны өдрүүдэд 12:00-17:00 цагт
Хаана:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн /Монгол-Япон төв/ 1 давхрын хүлээлгийн танхимд Японы ЭСЯ-наас хариуцагч хүлээн авна. байршлын зураг
⑵ Бүрдүүлсэн бичиг баримтаа шуудангаар илгээх тохиолдолд
Хэзээ:
2024.05.10 /Баасан/ ажлын цаг дуусах хүртэлх хугацаанд ирснийг хүлээж авна.
Шуудангийн хаяг:
Embassy of Japan in Mongolia
Elchingiin gudamj 10, Ulaanbaatar 14210 (Central P.O.BOX 1011)
Анхаарах зүйлс:
⑴ Өргөдөл гаргагч нь бүрдүүлсэн бичиг баримтаа заавал өөрийн биеэр авч ирэхийг шаардахгүй. Мөн сургуулиас нэгтгэн илгээх ч боломжтой.
⑵ Бичиг баримтыг хүлээн авах үед материал бүрдүүлэлттэй холбоотой аливаа асуултад хариулах боломжгүй тул удирдамжид заасны дагуу бүх бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж авч ирнэ үү.
⑶ Ирүүлсэн өргөдөл, бичиг баримтыг агуулга болон бүрэн гүйцэд эсэхээс шалтгаалан сонгон шалгаруулна. Ялангуяа бичиг баримтын хувьд бүрэн бус, алдаатай, тодорхойгүй байх зэрэг нь сонгон шалгаруулалтад ихээхэн нөлөөлөхийг анхаарна уу. Харин “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт дууссаны дараа ирүүлэх тул дээрх бүртгүүлэлтэд хамаарахгүй.
⑷ Бичиг баримтыг дээр зааснаас бусад байдлаар /хэлбэр, хугацаа, газарт/ хүлээж авахгүй. Элчин сайдын яамны төв харуулын байр болон Монгол-Японы төвийн ресепшинд бичиг баримтыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
4.Лавлагаа
Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны дараагаар танд удирдамжид заагаагүй бусад асуулт байвал доорх мэйл хаягаар ирүүлнэ үү. Удирдамжид тусгагдаагүй асуултад зөвхөн хариулах тул шаардлагатай асуултын хариултыг ЭСЯ-ны facebook хуудсаар дамжуулан нийтлэнэ. Тэгш хандах үүднээс зарчмын хувьд хүн тус бүрт хариу илгээх боломжгүй.
Мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp
Асуулт хүлээн авах хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23:59 хүртэл
Японы Элчин сайдын яам
Соёл, мэдээллийн хэлтэс