2026 оны Япон Улсын Засгийн газрын “ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН” болон “ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН”-ы тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2025/12/25
Япон Улсын Засгийн газар /Японы БШУЯ/ нь 2026 онд Японы их сургуульд суралцах “Япон хэл, Япон соёл судлаач оюутан” болон “ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ыг дараах шалгуураар бүртгэнэ.
1.Хөтөлбөрийн тухай
Дараах линкээс тус хөтөлбөрийн удирдамж, бүрдүүлэх бичиг баримтын маягтыг татаж авах боломжтой. Удирдамж хэсгийг сайтар уншиж танилцан бүртгүүлнэ үү.
【ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН】
https://www.studyinjapan.go.jp/en/smap-stopj-applications-japanese.html
【ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН】
https://www.studyinjapan.go.jp/en/smap-stopj-applications-teacher.html
2.Бүртгэл, сонгон шалгаруулалтын үе шат
【Бичиг баримт ирүүлэх】
Хугацаа: 2026.02.02 (Даваа) 09:00 - 2026.02.06 (Баасан) 17:45
Хүлээн авах газар: Японы ЭСЯ-ны харуулын төв байр
【1-р шатны сонгон шалгаруулалт】
1.Бичиг баримтын сонгон шалгаруулалт
Хугацаа: 2026.02.09 (Даваа) - 2026.02.11 (Лхагва)
*Бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст 2-р сарын 11-ний өдөрт багтаан ЭСЯ-наас мэйлээр шалгалт өгөх эрхийн хуудас, бичгийн шалгалттай холбоотой мэдээллийг илгээнэ.
2.Бичгийн шалгалт
Япон хэл, Япон соёл судлаач оюутан - Япон хэл (100 минут)
ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан - Англи хэл (60 минут) болон Япон хэл (100 минут)
Хэзээ: 2026.02.14 (Бямба)
Хаана: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв /байршил/
⋆Шалгалт эхлэх цаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцэгсдэд мэйлээр илгээнэ.
3.Ярилцлагын шалгалт
Хугацаа: 2-р сарын дунд - 3-р сарын эхэн үе /төлөв/
*Ярилцлагын шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн бичгийн шалгалтад тэнцэгсдэд мэйлээр илгээнэ.
【2-р шатны сонгон шалгаруулалт】
Тус шалгаруулалтыг 6-р сарын дунд үеэр Японы БШУЯ дангаар явуулна.
Тэнцсэн эсэх эцсийн хариу болон оноогдсон их сургуулийн шийдвэрийг 7-р сараас 8-р сарын дунд үед ЭСЯ-наас мэдэгдэнэ.
3.Бүртгэл
Бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээн авах хугацаа: 2026.02.02 (Даваа) 09:00 - 2026.02.06 (Баасан) 17:45
Хүлээн авах хаяг: Японы ЭСЯ-ны харуулын төв байр
*Орон нутгаас ЭСЯ-нд ирж бичиг баримтаа өгөх боломжгүй тохиолдолд урьдчилан тус яамны Соёл, мэдээллийн хэлтэст хандан зөвлөгөө авна уу.
4.Бүрдүүлэх бичиг баримт
【ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН】
・ Хөтөлбөрийн удирдамж хэсгийн 7.-д заасан бичиг баримтууд (Үүнээс 7.7-д заасан “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг зөвхөн ярилцлагын шалгалтад тэнцсэн тохиолдолд ирүүлнэ.)
・Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь
・Цээж зураг 2 хувь (3.5см х 4.5см, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, зургийн ард хэсэгт овог, нэрээ бичих)
【 ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН】
・ Хөтөлбөрийн удирдамж хэсгийн 7-д заасан бичиг баримтууд (Үүнээс 7.7-д заасан “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг зөвхөн ярилцлагын шалгалтад тэнцсэн тохиолдолд ирүүлнэ.)
・Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтын хуулбар 1 хувь

5.Бичиг баримт ирүүлэх заавар
Япон хэл, Япон соёл судлаач оюутан ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан
6.Лавлах
Япон Улсын Элчин сайдын яам, Соёл мэдээллийн хэлтэс
И-мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.jp
Утас: 11-320777 (дотуур дугаар 114)

- Дээрх 4.-т заасан бичиг баримтаа нэгтгэн дугтуйлна.
- Дугтуйг доорхийн дагуу хаяглан битүүмжилнэ.
Япон хэл, Япон соёл судлаач оюутан ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан
- Бичиг баримтыг хүлээн авах хугацаанд багтаан тус ЭСЯ-ны харуулын байранд авчирч өгнө. Энэ үеэр харуулын ажилтанд “Япон хэл, Япон соёл судлаач оюутан” эсвэл “ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ны тэтгэлэгт хөтөлбөрийн бичиг баримт өгч байгаагаа тодорхой хэлж өгнө үү.