2027 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ -СУДЛААЧ ОЮУТАН-

2026/4/22
 Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцах “СУДЛААЧ ОЮУТАН”-ы сонгон шалгаруулалтыг доорхийн дагуу явуулах тул удирдамжийг сайтар уншиж бүртгүүлнэ үү.
 
1. Хөтөлбөрийн удирдамж
【Судлаач оюутны удирдамж болон бүртгэлийн материал бүхий цахим хуудас】
 
2. Бүртгэл болон сонгон шалгаруулалтын дараалал
 

3. Бичиг баримт хүлээж авах
⑴Бичиг баримтаа биечлэн авч ирэх тохиолдолд
Хэзээ: 2026.05.13 /Лхагва/-наас 05.16 /Бямба/ хүртэл өдөр бүр 12:00-17:00 цагт
Хаана:Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн /Монгол-Япон төв/ 1 давхрын хүлээлгийн танхим байршлын зураг

⑵Бичиг баримтаа шуудангаар илгээх тохиолдолд
Хэзээ: 2026.05.15 /Баасан/-ны өдөр ирсэн байх.
Шуудангийн хаяг: Японы Элчин сайдын яам
          Элчингийн гудамж 10, Улаанбаатар хот 14210
※Бүрдүүлсэн бичиг баримтаа А4-ийн дугтуйнд хийж, Зураг 1-д заасны дагуу бөглөж ирүүнэ үү.
Зураг 1: Дугтуй хаяглах жишээ

Анхаарах зүйлс:
⑴Бүрдүүлсэн бичиг баримтаа заавал өөрийн биеэр авч ирэх шаардлагагүй. Тухайн хүнийг төлөөлөн өөр хэн нэгэн хүн авч ирэх ч боломжтой.
⑵Бичиг баримтыг хүлээн авах үед материал бүрэн эсэх болон бусад аливаа нэг асуултад хариулахгүй болно. Бүх материалаа гүйцэд бүрдүүлж авч ирнэ үү. Тодруулах зүйл байвал доорх 4-ийг уншина уу. 
Бичиг баримтын шалгалтыг өргөдлийн агуулга, бичиг баримт бүрэн эсэхийг харгалзан үзэж явуулна. Ялангуяа, бичиг баримт дутуу, алдаатай байвал сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцохыг анхаарна уу. Харин “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг зөвхөн ярилцлагын шалгалтад тэнцсэн хүн өгөх тул бүртгүүлэх үед хавсаргах шаардлагагүй.
⑷Бичиг баримтыг дээр дурдсанаас бусад хэлбэр, хугацаа болон байршилд хүлээж авахгүй. ЭСЯ-ны харуулын төв байр болон Монгол-Японы төвийн ресепшн дээр бичиг баримтаа авч ирэхгүй байхыг анхаарна уу.  

4. Тодруулга

   Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр асуух зүйл гарсан тохиолдолд доорх мэйл хаягаар асуултаа илгээнэ үү. Ирүүлсэн асуултыг нягтлан үзэж, удирдамжид байхгүй нөхцөл, жишээ зэрэг хариулах шаардлагатай гэж тус ЭСЯ үзсэн тохиолдолд асуултын хариуг ЭСЯ-ны Facebook хуудсаар дамжуулан тухай бүрд нийтлэх болно. Бүгдэд тэгш хандах үүднээс зарчмын хувьд хүн нэг бүрт хариулт өгөх боломжгүй болно. 
 
Монгол дахь Японы ЭСЯ, Соёл, мэдээллийн хэлтэс
Мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp