2027 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН/, /ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН//, /МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН/-Ы БҮРТГЭЛ

2026/4/22
 Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН/, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН”-ы бүртгэл явуулах тул дараах удирдамж, холбогдох мэдээллийг сайтар уншиж танилцан бүртгүүлнэ үү.
 
1.Хөтөлбөрийн удирдамж болон бүртгэлийн материал бүхий цахим хуудас 
 -ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН
 -ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН/
  Мэргэших салбартай холбоотой голлох мэргэжлүүд зэрэг
 -МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН
  Мэргэших салбартай холбоотой голлох хичээл зэрэг
 
2.Бүртгэл болон сонгон шалгаруулалтын дараалал


3.Бичиг баримт хүлээж авах

⑴Бичиг баримтаа биечлэн авч ирэх тохиолдолд
Хэзээ: 2026.05.13 /Лхагва/-наас 05.16 /Бямба/ хүртэл өдөр бүр 12:00-17:00 цагт
Хаана: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн /Монгол-Япон төв/ 1 давхрын хүлээлгийн танхим байршлын зураг

⑵Бичиг баримтаа шуудангаар илгээх тохиолдолд
Хэзээ: 2026.05.15 /Баасан/-ны өдөр ирсэн байх.
Шуудангийн хаяг:Японы Элчин сайдын яам
           Элчингийн гудамж 10, Улаанбаатар хот 14210
※Бүрдүүлсэн бичиг баримтаа А4-ийн дугтуйнд хийж, Зураг 1-д заасны дагуу шаардлагатай зүйлийг бөглөж илгээнэ үү.
Зураг 1: Дугтуй хаяглах жишээ
 
Анхаарах зүйлс:
⑴Бүрдүүлсэн бичиг баримтаа заавал өөрийн биеэр авч ирэх шаардлагагүй. Тухайн хүнийг төлөөлөн хэн нэгэн хүн авч ирэх ч боломжтой.
⑵Бичиг баримтыг хүлээн авах үед материал бүрэн эсэх болон бусад аливаа нэг асуултад хариулахгүй. Бүх материалаа гүйцэд бүрдүүлж авч ирнэ үү. Тодруулах зүйл байвал доорх 4-ийг уншина уу. 
Бичиг баримтын шалгалтыг өргөдлийн агуулга, бичиг баримт бүрэн эсэхийг харгалзан үзэж явуулна. Ялангуяа, бичиг баримт дутуу, алдаатай байвал сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцохыг анхаарна уу. Харин “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг зөвхөн ярилцлагын шалгалтад тэнцсэн хүн өгөх тул бүртгүүлэх үед хавсаргах шаардлагагүй.
⑷Бичиг баримтыг дээр дурдсанаас бусад хэлбэр, хугацаа болон байршилд хүлээж авахгүй. ЭСЯ-ны төв харуулын байр болон Монгол-Японы төвийн ресепшн дээр бичиг баримтаа авч ирэхгүй байхыг анхаарна уу.  

4. Тодруулга

   Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр асуух зүйл гарсан тохиолдолд доорх мэйл хаягаар асуултаа илгээнэ үү. Ирүүлсэн асуултыг нягтлан үзэж, удирдамжид байхгүй нөхцөл, жишээ зэрэг хариулах шаардлагатай гэж тус ЭСЯ үзсэн  тохиолдолд асуултын хариуг ЭСЯ-ны Facebook хуудсаар дамжуулан тухай бүрд нийтлэх болно. Бүгдэд тэгш хандах үүднээс зарчмын хувьд хүн нэг бүрт хариулт өгөхгүй болно. 
 
Монгол дахь Японы ЭСЯ, Соёл, мэдээллийн хэлтэс
Мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp