Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Атташегийн цаг” арга хэмжээнд оролцов

2026/3/6
1 Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ илтгэл тавьж буй нь
2 Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ
 3 дугаар сарын 2-ны өдөр, тус ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Р.Мүрасэ Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан “Атташегийн цаг” арга хэмжээнд уригдан оролцож “Япон Улсын Батлан хамгаалахын бодлого” сэдвээр илтгэл тавьлаа.
 Тэрбээр илтгэлдээ, бүс нутгийн аюулгүй байдлын орчин болон Япон Улсын батлан хамгаалахын цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулан идэвхтэй санал солилцов.
 Япон Улсын Элчин сайдын яам цаашид ч мөн эдгээр солилцоогоор дамжуулан хоёр орны хоорондын батлан хамгаалах салбар дах харилцан ойлголцол, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
 
3 Арга хэмжээнд оролцогчид