Элчин сайд М.Игавахара Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай уулзалт хийв
2025/8/29

8 дугаар сарын 26-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Батлан хамгаалах яамнаа Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай уулзалт хийв. Уулзалтын үеэр хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн тухай өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
Япон, Монгол хоёр улс нь “Хааны эрэлд” НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль дах Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний оролцоо, барилга-инженерийн цэргийн салбар дах чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан энхийг сахиулах ажиллагааны салбарт харилцаагаа хөгжүүлж, түүнчлэн батлан хамгаалах яам хоорондын дээд өндөр түвшний солилцоо болон хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж байна.