Элчин сайд М.Игавахара Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хийв

2024/1/30
1 Уулзалтын үеэр
2 Уулзалтын үеэр
 1 дүгээр сарын 23-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хийв.
 Уулзалтын эхэнд Г.Сайханбаяр сайд Ишикава мужийн Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст эмгэнэл илэрхийлэв. Элчин сайд М.Игавахара газар хөдлөлттэй холбогдуулан Монголын талаас их хэмжээний хохирол учирсанд харамсал илэрхийлэн халуун дотно үгтэй олон захидал, мессэж ирүүлснийг дурдахын хамт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.
 Мөн энэ үеэр Япон, Монгол хоёр улсын батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа, солилцооны ололт амжилт болоод цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцов.
3 Дурсгалын зураг