Элчин сайд М.Игавахара Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Г.Занданшатарт бараалхав
2023/12/22

12 дугаар сарын 20-ний өдөр Элчин сайд М.Игавахара Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Г.Занданшатарт бараалхав.
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд М.Игавахара-д Элчин сайдын хувиар ажлаа эхлүүлсэн баяр хүргээд эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” болон өсөн дэвжсэн бөгөөд түүний ач холбогдлын талаар дурдав.
Элчин сайд М.Игавахара хоёр орны парламент хоорондын харилцаа идэвхтэй үргэлжилж байна. Энэ жилийн 3 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улсад айлчилсан үйл явдал бол парламент хоорондын харилцааны цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэлээд, хоёр орны харилцааны цаашдын хөгжилд эдийн засгийн нягт харилцаа шаардлагатай бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалт татахын тулд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг япон компаниудын үйл ажиллагааг дэмжих талаар УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хууль тогтоох байгууллагатай харилцан ойлголцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.