2025 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов
2026/2/27
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
Ноён А.Амарбаяр мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 дугаар сарын 26-ны өдөр, Элчин сайдын өргөөнд 2025 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаагийн өргөмжлөлийг дараах 4 хүн хүртэв. Ёслолын ажиллагаанд тэдгээрийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Элчин сайд М. Игавахара тэдний гаргасан амжилтыг өндрөөр үнэлэн өргөмжлөл гардуулав.
- Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор А.Амарбаяр
- “И ЭС БИ СОЛАР ЭНЕРЖИ” ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар
- Эрдмийн Эхлэл ЕБС-ийн үүсгэн байгуулагч Б.Баасанжав
- Японд төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч З.Сугар
Ноён С.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлж буй нь
Ноён Б.Баасанжав мэндчилгээ дэвшүүлж буй нь
Ноён З.Сугар мэндчилгээ дэвшүүлж буй нь
УИХ дахь МЯПБ-ийн дарга Ж.Галбадрах мэндчилгээ дэвшүүлж буй нь
Өргөмжлөл хүртсэн хүмүүсийн хамт
Дурсгалын зураг
