“Ковид-19 халдварт цар тахлын хямралыг даван туулах яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа
2021/12/3

12 дугаар сарын 3-ны өдөр “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг даван туулах яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн эхний ээлж болох Японд үйлдвэрлэсэн антиген тестийн хэрэгслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Элчин сайдын яаманд зохион байгуулагдаж, Элчин сайд Х.Кобаяши болон “ЖАЙКА”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура нарын зүгээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгт хүлээлгэн өгөв.
Энэ оны 7 дугаар сард Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг даван туулах яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх 883 сая иен хүртэлх буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ байгуулсан юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад шаардлагатай байгаа (1)Вакцин тээвэрлэх хөргүүртэй машин (2)Вакцин зөөвөрлөх ачааны машин (3)Вакцин зөөвөрлөх зөөврийн хөргүүрийн сав (4)Эмнэлгийн хог хаягдал хаях аюулгүй хайрцаг (5)Вакцинжуулалтын мэдээллийг бүртгэх компьютер (6)Нэмэлт антиген тестийн хэрэгсэл (7) Уушигны үйл ажиллагааг шалгах төхөөрөмж (8)Мутацлагдсан хувилбарыг тогтоох боломжтой генийн дараалал тогтоох, тархвар судлалын тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэх болно.
Өнөөдөр хүлээлгэн өгч буй эмнэлгийн тоног төхөөрөмжүүд өмнөх Япон Улсаас үзүүлсэн тусламжийн нэгэн адил Монгол Улсын коронавирусын халдвартай тэмцэх арга хэмжээнд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцоллоо.