Элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль”-аар шагнуулав.

2022/3/11
1 Элчин сайд Х.Кобаяши, "Номин Холдинг" ХХК-ийн Зөвлөх А.Шагдарсүрэн, "Номин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн Дарга Ш.Баярсайхан
2 Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль
 3 дугаар сарын 8-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль” болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Гадаад харилцааны сайд Г.Батцэцэгийн гарын үсэг бүхий үнэмлэхийг гардан авлаа.
 Энэхүү медалийг Монгол Улсын худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд мэдлэг, чадвар, хөдөлмөрөө зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог. Тус медалийг “Номин Холдингс” компанийн зөвлөх А.Шагдарсүрэн /Худалдааны гавьяат ажилтан/  гардуулж өгөв. Тэрбээр “Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос хойшхи худалдааны салбар Япон Улсын засгийн газрын тусламж болон Япон компанийн оролцоогүйгээр хөгжих боломжгүй байсан хэмээгээд Монголын худалдааны салбарыг төлөөлөх олон бизнесмэнүүд Японы ард түмэн, Япон Улсын Засгийн газар, Япон компаниудад маш их талархаж явдаг бөгөөд Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллаж, Япон Монгол хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулж ирсэн Элчин сайдад талархалаа илэрхийлээд “Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль”-ийг гардуулан өгөв.
 Элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль”-ийг гардан авсандаа талархал илэрхийлэв. Мөн, Японы ард түмэн, Япон Улсын Засгийн газар, Япон компаниуд болон бусад холбогдох хүмүүс Монгол Улстай найрсаг харилцааг үүсгэн бий болгосон явдлыг үнэлж энэхүү шагналыг олгож байна хэмээн ойлгоод, Монголын ард түмний талархалын сэтгэлийг Япон Улсын Элчин сайдын хувиар хүлээн авах нь нэр төрийн хэрэг бөгөөд цаашид хоёр орны харилцааг хөгжүүлэхийн тулд өөрийн зүгээс ч гэсэн чадах бүхнээ хийх болно хэмээв.