“Кимоно танилцуулах сургалт” зохион байгуулагдав
2026/9/29
9 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд японы кимоно хувцасны соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах төслийг хэрэгжүүлж буй Ёкохамагийн их сургууль болон бусад их сургуулийн хувцас судлалаар мэргэшсэн профессор, багш нар “Кимоно танилцуулах сургалт”-ыг МУИС, ШУТИС-ийн харьяа Коосэн сургууль болон 149 дүгээр сургуульд Японы ЭСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулав. Энэ үеэр кимоно хувцасны төрөл, зориулалт, хээ угалз, мөн кимоно болон япон хүний амьдралын тэмдэглэлт баяр ёслол зэргийн талаар танилцуулахын хамт японы уламжлалт бүжиг болох Нихон бүёо (япон бүжиг)-ны хөдөлгөөнийг тайлбарлаж байв. Монголын талаас монгол бүжиг болон дээл хувцсаа танилцуулж, харилцан бие биенийхээ соёлтой танилцах боломж бүрдсэн юм.
